Хоршоог хөгжүүлэх сангийн талаарх танхимын сургалтыг Дархан-Уул аймагт Сэлэнгэ аймгийн 17 сумдын хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалтыг зохион байгууллаа.
Бямбажаргал
Үйл явдал
/
2 цаг 9 мин
Сургалтад Сэлэнгэ аймгийн 17 сумын жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулж, Хоршоог хөгжүүлэх сангийн программ, хөнгөлөлттэй зээл болон муу зээлээ хэрхэн барагдуулах, зориулалт үр дүнг сайжруулах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Ц.Батдэлгэр, Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Саранзаяа нар мэдээлэл өгч ажилласан.
ХХААХҮ-ийн сайдын Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, чанаргүй зээлийн авлагыг сайжруулах талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Ц.Батдэлгэр тус аймгийн сумдын мэргэжилтнүүдэд заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.