Бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Бямбажаргал
Үйл явдал
/
1 цаг 44 мин

Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн II улирлын  бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Бие даалтын 7 хоногийг орон нутагт гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд, нийслэлд гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулна. 

Энэ хүрээнд тухайн орон нутаг, сургуулийн онцлогтой уялдуулан сургалт, үйл ажиллагаа, дадлага сургалтыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, салбар, нэгжтэй хамтран хэрэгжүүлэх юм.  Хичээлийн жилийн II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлтэй дараах линкээр танилцана уу.

https://drive.google.com/file/d/1FC-1rNxPYHXiEAF1uemLAhZ5m2PUGF3l/view?usp=sharing

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.