Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа
Бямбажаргал
Үйл явдал
/
1 цаг 41 мин

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа. 

Энэ үеэр Сайншанд сум дахь Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын өдөр тутмын үйл ажиллагаа болон тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй танилцаж, Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, гамшигтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн Орчин цагийн Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан шагнагдсан алба хаагчдын шагналыг гардуулж, ажлын амжилт хүслээ.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.