Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Завхан-Заг Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +6...+8 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21, 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар дулаарна.
Гал түймэр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт гарч байна гэсэн дуудлагыг 08:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход сургуулийн 12х15 метрийн хэмжээтэй гал тогоонд уурын жигнүүр шатаж байсныг ажиллан унтрааж, гал тогоо хариуцсан ахлах мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 800 иргэнийг гаргасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар багт байшингийн цонх, хаалгаар утаа гарч байна гэсэн дуудлагыг 10:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн эзэмшлийн 12х8 метрийн хэмжээтэй малын хашааны 2х8 метр хэсэг, 2.6 тн хураалттай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Prius Alpha" загварын автомашин бүрэн, "Porter" загварын автомашины буруу тал хаалга хайрагдаж, шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 12 дугаар хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 14:08 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 14:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр эд зүйл, 6 метр хашаа, иргэн О-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 14:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход "SUBARU Impreza" загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Яргайт богино задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:53 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчддыг очиход иргэн О-гийн 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт гал гарч байна гэсэн дуудлагыг 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 8х4 метрийн хэмжээтэй сэлбэгийн дэлгүүрийн үүдний лангуу шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт дэлгүүрийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход 7х5 метрийн хэмжээтэй дэлгүүрийн залгаа 4х2 метрийн хэмжээтэй агуулах /гэр ахуйн бараа материал/ хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант баг "Тохойн бууц" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 22:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн О /67 настай, эмэгтэй/ бүтэн биеийн 90 хувийн түлэгдэлтэй, хүү А /31 настай, эрэгтэй/ 2 гар сарвуу 20 хувь түлэгдсэн байсныг БОЭТ-д хүлээлгэн өгсөн.
Налайх дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 04:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 6 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Айраг сумын “Цагаандөрвөлж” 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 04:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
-
1 цаг 0 мин
-
1 цаг 39 мин
-
1 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Уржигдар 16 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 18 мин
-
2026-03-13
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 16 цаг 18 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин