ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК 15 ЖИЛИЙН ХУГАЦААНД 10.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ НИЙТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ХУВААРИЛСАН
Бямбажаргал
Үйл явдал
/
1 цаг 45 мин
Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд 191.5 сая тонн нүүрс олборлож, 183.4 сая тонн нүүрс борлуулж Монгол Улсын төсөвт 11.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг нийт хувьцаа эзэмшигчдэд хуваарилж бүс нутгийн болон улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн.
Монгол Улсын хэмжээнд төдийгүй бүс нутгийн хэмжээнд томоохонд тооцогдох олборлолт, борлуулалт, тээвэр логистикийн гинжин хэлхээг бүрдүүлэн БНХАУ-ын импортын зах зээлд тэргүүлэх байр суурийг эзлээд байна.
Цаашид зах зээлийн боломжийг бүрэн ашиглах, өрсөлдөх чадвараа сайжруулах, өртөг зардлыг бууруулах, дэд бүтэц, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр жилд 10.0 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг усан хангамж, цахилгааны эх үүсвэр, тэжээлийн конвейерийн хамт цогцолбор хэлбэрээр бий болгож, Тавантолгой-Ганцмод чиглэлийн 267 км төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын төслүүдийг жилд 20.0 сая тонн хүчин чадалтай төмөр замд ачих автомат системийн төслийн хамт амжилттай хэрэгжүүлэн ашиглалтад оруулаад байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.