Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Монгол Улс дахь эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний үйл ажиллагааны хүрээнд тус Байнгын хороотой тогтмол холбогдож, тухай бүрд цаг алдалгүй мэдээллээр хангаж, асуудлыг шуурхай шийдвэрлэн, сайн ажиллаж байгаа хэмээн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд талархал илэрхийллээ. Мөн цаашид манай улсад тулгамдаж буй асуудал буюу төрийн үйл ажиллагаа, хандлагаас үүдэлтэй зүй бус харилцаа, үйлдлээс улбаалан хүний эрх зөрчигдөх явдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг захив. Ялангуяа эрүү шүүлт бол эрүүгийн гэмт хэрэг гэдгийг анхааруулж сануулах чухал гэдгийг онцолсон юм.
Энэхүү тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах зохицуулалттай
Холбоотой мэдээ
-
8 цаг 41 мин
-
9 цаг 20 мин
-
9 цаг 22 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 11 цаг 56 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Уржигдар 16 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 16 цаг 18 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин