"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 11.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 107.3 ам.доллароор арилжаалж нийт 3.43 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 11.5 ам.доллароор буюу 12.0% өслөө.
Эрчим хүчний нүүрс - 64.0 мянган тонн, 56.9 ам.доллароор арилжаалж нийт 3.64 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 8.7 ам.доллароор буюу 18.0% өслөө.
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 70.2 ам.доллароор арилжаалж нийт 4.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 10.5 ам.доллароор буюу 17.6% өслөө.
2026 он гарснаас хойш нийт 69 удаагийн арилжаагаар 316.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.9 сая тонн нүүрс арилжлаа.
-
12 цаг 29 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 28 мин
-
Уржигдар 12 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин