Эрх баригч МАН-ын эрх бүхий албан тушаалтнуудын сандал суудлын төлөөх тэмцэл хурцдаж АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭ НЭГ БҮРЧЛЭН ЯРЬДАГ тогтолцоо руу шилжээд байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, мөн гуравдагч этгээд "БОДЬ"-ийн захирал асан А.Амундра нарын маргаан газар аваад, УИХ-ч хуралдаж чадахгүй, гацаанд ороод байна. Улстөрийн энэ өрнөлийн дундуур Хотын дарга асан Д.Сумъяабазар ороод ирлээ. Тэрбээр "Сүүлийн үед өрнөж буй үйл явдалд дуугарахгүй бол илт ташаа мэдээллүүд ар араасаа гарч эхэллээ.
2019 онд тавантолгойн бүлэг ордын зүүн цанхи дээр "Эрдэнэс тавантолгой майнинг" ХХК байгуулагдаж, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр ЭТТМ компанийн 30 хүртэл хувийг, Монгол Улсын Хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч 3 сая гаран иргэдийнхээ 1072 ширхэг хувьцааг гаргах ажил хийгдэж байсан.
Тавантолгойн борлуулалтын орлогыг хэд дахин нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх стратегийн чухал ажлын нэг болох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "Бодь групп" гүйцэтгэж байсан. Уг төмөр замыг стандартын шаардлагад нийцүүлэх, товлосон цаг хугацаанд нь ашиглалтад оруулах ажлын хүрээнд уулзалтуудыг хийсээр ирсэн байдаг.
Энэ ажлын хүрээнд 2020 оны 3,4 дүгээр сарын орчимд "Бодь групп"-ын Д.Баясгалан захиралтай нэг уулзах үеэрээ одоогийн Хуульзүйн сайд Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Уулзалт Голомт банкны төв оффис дээр болж байсан бөгөөд уг уулзалтад Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын төлөөлөл болж А.Амундра захирал байсан. Эдгээр хүмүүс нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэлжээ. Үнэн мөртэй шүү. Хууль хяналтын байгууллагад гэрчээр оролцох шаардлагатай бол очиж мэдүүлэг өгөхөд бэлэн байна.
Холбоотой мэдээ
-
20 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 10 цаг 38 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
2026-03-20