АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ НАРИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун 2026 оны 03-р сарын 28-ны өдрөөс 04-р сарын 02-ны өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулах “Хүүхдийн сэтгэл зүйг дүрс зургаар нь уншихуй” сэдэвт сургуулийн өмнөх боловсролын удирдлага, багш нарын туршлага судлах сургалтын үйл ажиллагаанд оролцох аймгийн сургуулийн өмнөх боловсролын багш нарын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар аймгийн Засаг дарга багш нарын туршлага судлах сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тус сургалт нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны “Оюунлаг-Дундговь” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан сургуулийн өмнөх боловсролын 23 багш, удирдах ажилтнуудад дэмжлэг үзүүлсэн юм.
Энэ нь Монгол болон Солонгос улс хоорондын боловсролын солилцооны хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн иргэний ухамсрыг төлөвшүүлэх томоохон боломжийг бүрдүүлж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2 цаг 57 мин
-
4 цаг 58 мин
-
5 цаг 8 мин
-
9 цаг 29 мин
-
9 цаг 50 мин
-
Өчигдөр 19 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 01 мин
-
Өчигдөр 10 цаг 38 мин
-
9 цаг 29 мин
-
Өчигдөр 19 цаг 23 мин
-
Өчигдөр 10 цаг 48 мин