Ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн хөтөлбөрт нийцсэн лабораториудыг иж бүрэн байгуулна
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 53 мин

Боловсролын сайд Хүүхдийг ивээх сан (Save the Children)-гийнхантай уулзлаа. Тус сан нь Монгол Улсад 40 гаруй сая ам.долларын төсөл, хөтөлбөр, тусламж үзүүлсэн байна.

“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслийн хүрээнд

“ЕБС-ийн хүүхэд хамгааллын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар” буюу сургуулийн хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах гарын авлага,

“Хүүхэд хамгаалал ба Багшийн ёс зүй” буюу багш бэлтгэх их сургуульд зориулсан гарын авлага, “Сайн эцэг эх” эцэг эхэд зориулсан сургалтын гарын авлага,

“Би найзаа дэмжинэ” хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан найз нөхөд, үе тэнгийнхнээ хэрхэн дэмжих тухай сургалтын гарын авлагуудыг хийжээ.

Цаашид:

Ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн хөтөлбөрт нийцсэн лабораториудыг иж бүрэн байгуулах

Олон улсын стандартад нийцсэн туршилт,

️Судалгааны тоног төхөөрөмжөөр хангах,

️Багш нарыг Кембрижийн арга зүйд сургаж,

Практик сургалтын чанарыг дээшлүүлэх,

Орон нутгийн сургуулиудыг хотын стандартад хүргэх, хосолсон сургалтын орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.