Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы Сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг 2026–2028 онд хэрэгжүүлж эхэлж байна. Төслийн Удирдах хороог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул даргалан ажиллаж байгаад бөгөөд өнөөдөр Удирдах хорооны анхны хурлыг хийж, “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийн 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон худалдан авалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Төслийн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:
Эмнэлгийн болон нийгмийн цогц үйлчилгээг үзүүлэх үр дүнтэй асрамжийн загваруудыг нэвтрүүлэхэд чиглэсэн ахмад настны асрамжийг сайжруулах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх,
Гэр бүлийн асран хамгаалагчдын үйлчилгээг үнэлэх, шинэчлэх, туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх,
Мэргэжлийн асран хамгаалагчдын гэрчилгээжүүлэлтийн стандартыг боловсруулж нэвтрүүлэх,
Ахмад настны асрамжийн эрх зүйн орчны талаар болон асран хамгаалагчдад зориулсан сургалт, зөвлөлдөх уулзалтууд хийх зохион байгуулах,
Асрамжийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад дижитал асрамжийн удирдлагын системийг үе шаттайгаар нэвтрүүлэх.
Ахмад настны асрамжийн үйлчилгээ, санхүүжилт, хүний нөөцийн хөгжлийн асуудалтай холбоотой эрх зүйн орчин, бодлого, стратеги төлөвлөгөө болон удирдамжид үнэлгээ хийх, шинэчлэн боловсруулах
Чанарын удирдлагын тогтолцоо болон стандартыг нэвтрүүлэх,
Монгол Улсын насжилтын талаарх тайланг боловсруулж, нийтлэх.
Төслийн үр дүнд ахмад настны асрамжийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан ахмад настны асрамжийн тогтолцоо, үйлчилгээний хүртээмж, чанар сайжруулах, эрх зүй, бодлого, санхүүжилтийн орчин боловсронгуй болох юм.
-
17 цаг 11 мин
-
Өчигдөр 10 цаг 56 мин
-
Өчигдөр 10 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
Уржигдар 13 цаг 14 мин
-
Уржигдар 11 цаг 59 мин
-
Уржигдар 11 цаг 56 мин
-
Уржигдар 11 цаг 29 мин
-
Өчигдөр 10 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
17 цаг 11 мин
-
Уржигдар 13 цаг 14 мин