Ч.УНДРАМ гишүүн Түнхэл тосгонд тавигдах 45 км автозамыг СҮҮН ЗАМ гэж нэрлэжээ
Төв аймгийн Батсүмбэр сумаас Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон хүртэлх 45 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын явцтай танилцлаа. Тус зам нь 2027 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу хэвийн, тогтвортой урагшилж байна. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны малчид, үйлдвэрлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийслэл Улаанбаатар хот руу түргэн шуурхай, алдагдал багатай тээвэрлэх боломж бүрдэх юм.
Иймд уг төслийг “Сүүн зам” хэмээн нэрлээд байна. Мөн авто замын бүтээн байгуулалт нь орон нутгийн мал аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ бүс нутгийн эдийн засгийн идэвхжилд бодитой хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.