Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр Ховд аймгаас УИХ-ын даргын алба хашиж буй хоёр дахь иргэнээс тодорч буй тул "ХОВД АЙМГИЙН 100 ЭРХЭМ"-р тодорчээ. Албан томилолтын хүрээнд Манхан суманд ажиллаж, иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Уулзалтын үеэр тэрбээр Улсын Их Хурлын гишүүнээр таван удаа сонгогдон ажиллах хугацаандаа Хууль зүй, Батлан хамгаалах, Зам тээврийн сайд, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллахдаа хэрэгжүүлсэн бодлого, санаачлан батлуулсан хууль тогтоомж, орон нутагт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүнг танилцуулав
Мөн Улсын Их Хурлын даргын хувьд цаашид хэрэгжүүлэх ажлын зорилт, анхаарах асуудлуудаа иргэдэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо
Улсын Их Хурлын дарга асан, төрийн дархан түшээ Д.Дэмбэрэл гуай Манхан сумын харьяат. Түүний төр, улс төрийн ажлын арвин туршлагыг залгамжлан тус сумаас төрсөн Улсын Их Хурлын хоёр дахь дарга болж буйд нутгийн иргэд бахархалтай байгаагаа илэрхийлэв Түүнчлэн Улсын Их Хурлын даргын хариуцлагатай, өндөр ач холбогдол бүхий албанд нь амжилт хүслээ