Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Д.Оюунболд
Үйл явдал
/
1 цаг 53 мин

Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлдөг. Энэ онд “Хашаа” арга хэмжээний хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 161 байршилд 7600 метр хашаа, хайсыг буулгана. Өнөөдрийн байдлаар хоёр дүүргийн дөрвөн байршилд хашаа буулгаж, газрыг чөлөөллөө.

Харин “Гарааш” арга хэмжээний хүрээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт 34 байршилд 410 гарааш буулгах юм. Өнөөдрийн байдлаар 14 байршилд 140 гарааш буулгаж, нийт 2520 ам метр талбайг чөлөөллөө. “Гарааш” арга хэмжээний хэрэгжилт 34.2 хувийн явцтай үргэлжилж байна. Хашаа, хайс, гарааш буулгаж чөлөөлсөн талбайг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашигладаг. Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, амрах талбай, тоглоомын талбай, зогсоол зэрэг тохижилтыг хийж, мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагууд ургамлан хашлагаар орчноо тохижуулж, Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайс барихгүй байхыг зөвлөлөө. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.