ДҮҮРЭГ ДЭХ ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИУДЫН НОМЫН САНГИЙН ФОНДЫГ ШИНЭ НОМООР БАЯЖУУЛЖ, ХҮҮХЭД БАГАЧУУДАД ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛНА
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 40 мин

ДҮҮРЭГ ДЭХ ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИУДЫН НОМЫН САНГИЙН ФОНДЫГ ШИНЭ НОМООР БАЯЖУУЛЖ, ХҮҮХЭД БАГАЧУУДАД ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛНА

Дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр болж, гурван асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал,

📍Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийт 30 хорооны 430 байршлыг зөвлөлийн гишүүдэд танилцуулж, санал авах,

📍Дүүрэг дэх төрийн өмчийн 23 сургууль болон “Хүүхэд, залуучуудын соёлын ордон”-ы номын сангийн фондод шинэ номоор баяжилт хийх,

📍Хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн 1000 сурагчийг Зэвсэгт хүчний анги байгууллагуудтай танилцуулах “Эх оронч-Монгол аялал”-ыг зохион байгуулах зэрэг асуудлыг Зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүллээ.

ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ГИШҮҮД:

🔰Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төлөвлөлтийн хүрээнд иргэдийн бүлгийг нөхөрлөл хэлбэрээр ажиллуулах, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дээрх байршлуудад зүлэг, мод тарьсны дараа эзэнжүүлэх, хашаа хайс хатгаж хамгаалах, ногоон байгууламж болгохоор төлөвлөсөн байршлуудын доор дулааны шугам хоолой байгаа эсэхийг дахин нягтлах зэрэг саналаа хэллээ.

🔰Түүнчлэн дүүргийн Засаг даргын хувьд “Хувиршгүй итгэл ахмад багш нарын холбоо”-той хамтран ЕБС-ийн 3-11-р ангийн сурагчдын дунд “Номын тэмдэглэл” уралдааныг сүүлийн 3 жил зохион байгуулж ирсэн. Энэ хугацаанд дүүрэг дэх ЕБС-ийн 78,522 сурагч, нийт 117,110 ном уншиж, номын тэмдэглэл хөтөлсөн бөгөөд уншигч хүүхдийн тоо жилээс жилд өссөөр байна. Иймд хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулах зорилгоор дүүрэг дэх төрийн өмчийн 23 сургууль болон “Хүүхэд, залуучуудын соёлын ордон”-ы Номын сангийн фондод шинэ номоор баяжилт хийхийг Зөвлөлийн хурлын гишүүд дэмжлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.