Хилчдийнхээ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭР сольсон ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ чинь ЗОХИЖ БАЙНА шүү, Ж.БЯМБАСҮРЭН дарга аа!!
Батхуяг
Нийтлэл
/
1 цаг 12 мин

Энхийн цагт эр цэрэг албандаа амиа алдах нь дарга удирдлагуудын ДАРАМТ, ЯРГАЛАЛТАЙ шууд холбож үзэж болно. Сүүлийн үед ХХЕГ-ийн удирдлагууд ЦОЛ НЭМЖ, ГЕНЕРАЛЫН АЛТАН МӨРДЭСЭЭС гангарах болсон. Тэгвэл дарга нарынхаа ГЕНЕРАЛ цолын алба хаагчид нь амиараа мялааж байгаа харамсалтай хэрэг гарчээ. Монгол цэргийн өдрөөр Ерөнхийлөгчийн зарлигаар ХХЕГ-ын газрын бригадын генерал Ж.БЯМБАСҮРЭН хугацааны цол нэмж ХОШУУЧ ГЕНЕРАЛ болсон. Мөн түүний удирдлагад ажилладаг Д.Мөнгөнжин тэргүүтэй дэд дарга нар нь ГЕНЕРАЛЫН МӨРДЭС зүүх болсон. Тэд цол нэмж баярлаж байх зуур Өмнөговь аймгийн .... дугаар ангийн байлдагч малд яваад сураггүй алга болж, улс даяараа эрэл хайгуул болсон. Азаар байлдагч эсэн мэнд олдсон. Гэвч гэмтэл бэртэл ихтэй байсан.

Хоёр хоногийн өмнө Монгол Улсал ГЕНЕРАЛ цол олгож эхэлсний 82 жилийн ой болов. Үүнээс зургаа хоногийн өмнө буюу 2026 оны 04 дүгээр сарын 22-нд Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь малын сууринд цэрэг амь эрсэдсэн хэрэг гарсан байна. Тухайн байлдагч өөрийгөө боомилж амиа хорлосон болохыг Хил хамгаалах Ерөнхий газраас мэдээллэв.

Эндээс дүгнэвэл ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга нарт ГЕНЕРАЛ цол хүнддэж, цэргүүдийнх нь АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭР үнэлэгдээд байна. Монгол төр бодлогоор дэмжиж, ээж аавууд энхрий үрсээ эх орноо хамгаалах үйлсэд илгээж байхад ХИЛИЙН ЦЭРГИЙН АНГИЙН дарга нар нь байлдагчдынхаа АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭР “наргих” зохисгүй үйлдэл гаргаж байгаа нь ГЕНЕРАЛУУДЫНХАА АЛТАН МӨРДЭСИЙГ МЯЛААЖ БУЙ үйлдэл гэж ойлгож болохоор байна!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.