УИХ-ын чуулганы пүрэв /2026.04.30/ гарагийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын гишүүдийн санаачилсан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Энэ хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Сэлбэ дэд төвийн төсөлтэй холбоотой асуудлыг яагаад оруулсныг сайн ойлгохгүй байна. УИХ-д унасан энэ заалт АН-ын бүлгийнхэн хурал хаясан үед УИХ-ын гишүүдийн эс үйлдлээр унасан энэ заалт босоод ирсэн. Сэлбэ дэд төв төсөл хувийн хэвшлийн орон зайг хумьж байна.
Монгол Улсын барилгын салбар жилдээ 19 мянган айлын орон сууц ашиглалтад оруулдаг. Энэ төслийн хүрээнд нийслэл дангаараа нийт орон сууцны барилгын бараг 50 хувь буюу 9000 орчим айлын орон сууц барихаар тусгаснаараа хувийн хэвшлийн орон зайг хумьж байна. Дээр нь төсвийн сахилга батаас гадуур хөтөлбөр гэж үзэж байна. Өмнө нь бонд гарган санхүүжүүлнэ гэж байсан бол одоо шалтаг тайлбар хэлж, төсвийн тусгай шаардлагуудаас гадуур явуулах гэж байгаа нь зохисгүй. Тэгэхээр энэ хуулийн төслийг дахин сайжруулж, Сэлбэ дэд төвийн төсөлтэй холбоотой асуудлыг салгаж дахин оруулж ирэхийг хүсэж байна.

Холбоотой мэдээ
-
1 цаг 15 мин
-
21 цаг 7 мин
-
Уржигдар 19 цаг 49 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
21 цаг 7 мин