УИХ-ын чуулганы пүрэв /2026.04.30/ гарагийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын гишүүдийн санаачилсан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг эхэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Төслүүдийн талаар гишүүд хоорондоо маргалдаад байгаа нь ажиглагддаг. Эдгээр төслийн хэрэгцээ бий гэж би харж байна. Ялангуяа Сэлбэ дэд төвийн төсөл бол үе үеийн Барилгын сайд нарын дэмжиж байсан төсөл.
Би Барилгын сайд байхдаа энэ төслийн зураг төслийг гаргаж байсан. Үүнээс гадна Сэлбэ голын эрэг дагуу хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам барих зураг төслийг дэмжиж батлуулж байв. Би улс орныхоо эрх ашгийн төлөө эдгээр төслийг дэмжсэн. Энэ бол бизнес хоорондын өрсөлдөөн тэмцлийн асуудал биш. Гагцхүү төсвүүдийг нь нягтлах хэрэгтэй. Туулын хурдны зам, Сэлбэ төвийн төслийг зогсоохдоо биш, төсвийг нь шалгах ёстой. Чингэлтэй рүү явсан ганц замтай байхад түгжрэл арилах уу?, та нар бодоод үз. Ингээд гацааж байхад Монгол Улс яаж хөгжих юм бэ. Энэ төслүүдийг зогсоож түгжрэл улам тартагтаа тулаад ирэхэд төслийг зогсоосон улсуудаа харааж эхэлнэ. Тэгэхээр аудитаар шалгуулах хэрэгтэй, УИХ-д Үндэсний аудитын байгууллага харьяалагдаж байна шүү дээ. Гишүүд байр сууриа хэлсний дараа уг хуулийн төслийг эцэслэн батлахад бэлтгэхийг даалгаж Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Холбоотой мэдээ
-
1 цаг 13 мин
-
21 цаг 5 мин
-
Уржигдар 19 цаг 49 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
21 цаг 5 мин