Хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож байна.
“Чөлөөт бүс”-үүдийг хоосон газар, эсвэл зөвхөн агуулахын хэлбэрээр үлдээх биш, харин бодит үйлдвэржилт, экспорт, хөрөнгө оруулалт болон ажлын байр бий болгодог эдийн засгийн идэвхтэй бүс болгоно. Энэ хүрээнд чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлнэ.
Түүнчлэн, стандарт цаг үеэ дагаж шинэчлэгддэг, хоцрогдолгүй, мөрддөг, олон улсын практикт нийцсэн байх хүрээнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, ХЗДХЯ-нд хүргүүлээд байна. Хуулийн төсөл батлагдвал үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлж, экспортод гаргахад нөхцөл шаардлагууд нь хөнгөрнө.
Хүнс боловсруулах үйлдвэрлэгчдийн зүгээс чөлөөт бүс дээр газар олголтын асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад хүлээн зөвшөөрдөг байх зэрэг асуудлуудыг хөндөж байна. Засгийн газрын зүгээс хийж бүтээе, үйлдвэрлэе гэсэн ААН-үүдээ бүрэн дэмжиж ажиллана.
Холбоотой мэдээ
-
6 цаг 6 мин
-
Өчигдөр 16 цаг 36 мин
-
Өчигдөр 16 цаг 34 мин
-
Өчигдөр 16 цаг 31 мин
-
Уржигдар 19 цаг 49 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Өчигдөр 16 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Өчигдөр 16 цаг 34 мин
-
Өчигдөр 16 цаг 36 мин