А.БАЯР: Намайг харлуулж ХАМГИЙН МУУ ХҮН болгох КИНО ГАРГАХААР болжээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 6 мин

Монгол Улсын Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр эхлүүлсэн "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" төслийг хууль хяналтын байгууллага шалгаж дуусах хүртэл түр зогсоосон. Үүнээс улбаатайгаар Хотын даргын орлогч Т.Даваадалайг хууль хяналтын байгууллагаас саатуулан шалгасан. Үүнд эгдүүцэн хотын удирдлагын баг НИТХ-ын хуралдааныг ээлжит бусаар хуралдуулж уг төслийг нийслэл дээр гацаасан гэх шалтгаанаар НИТХ-ын дарга А.БАЯРЫГ улстөрийн зодооны гол золиос болгож албан тушаалаас нь огцруулаад байгаа. Тамга тэмдэгээ өгөхгүй зугтах, мэдэгдэл хийх зэргээр хоёрр тал ээлжлэн сөрөг акц өрнүүлээд буй. Албан тушаалаасаа огцорсон А.БАЯР  ийн мэдэгдэл гаргажээ.

15 ДАВХАРЫН ЭЭЛЖИТ ЗОЧИН БИ БОЛЖЭЭ

Х.Нямбаатарын тролл баг миний тухай кино хийж цацахаар бэлдэж байгаа юм байна. Миний гэр бүл, хувийн амьдралыг бүх талаас нь харлуулж, хорвоогийн хамгийн муу хүн би болох бололтой. Мөн НИТХ-ын төлөөлөгчдийг дарамталж, яриа өгүүлж. Би бусдын л ижил алдаа, оноо, зөв буруугаас бүтсэн хүн. Миний сайн мууг, ярилцаж шүүхэд хэзээ ч оройтохгүй. Харин “мега хулгай” зогсооход оройтно шүү. Эхнээсээ баримтаар илрээд эхэлсэн олон арван тэрбум, их наядын хулгайгаа булзайруулж, олон нийтийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэхийн тулд зохиомол дайсан гаргаж ирдэг танил технологоороо намайг онилж буудах юм байна. Хүн ёсоор надруу ярьж, уучлал хүсч, Х.Нямбаатарын аргагүй дарамт, шахалтанд байгаа зарим төлөөлөгч нарыг би ойлгож байна. Та нөхөддөө гомдож, хорсох зүйл алга. Хулгайчгүй хотын төлөө тэмцлээ би зогсоохгүй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.