Эвдрээгүй ирээдүйг бүтээе аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 1 мин

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “И-Монгол Академи” УТҮГ-тай хамтран “Бид дээрэлхэлтгүй нийгмийг бүтээж чадна” уриатай хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” мэдээлэл, нөлөөллийн аяныг энэ оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс улсын хэмжээнд эхлүүлсэн.

Аяны хүрээнд олон улсын “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр /2026.04.30/ Төрийн ордонд нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Ерөнхий боловсролын сургуулийн 300 сурагч, багш, нийгмийн ажилтан, эцэг, эхийн төлөөлөл оролцож, боловсрол, сэтгэлзүй, хүүхэд хамгааллын чиглэлийн байгууллагын мэргэжилтнүүд илтгэл тавьж, оролцогчдын санал, хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг, дээрэлхэлттэй тэмцэх асуудлаар төр, олон нийтийн байгууллага, боловсролын салбар, эцэг эх, сурагчдын оролцоог нэгтгэсэн бодит хамтын ажиллагааны суурь бүрдсэнээс гадна урьдчилан сэргийлэх ажлын чиглэл, арга хэлбэрийг тодорхой болгож, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага, шийдлийг хэлэлцэв.

Мөн сурагч хүүхэд, эцэг эхчүүдэд дээрэлхэлт, хүчирхийллийн хор уршгийг ойлгуулах, хандлага, ухамсарт эерэг өөрчлөлт бий болгох, мэргэжлийн байгууллагуудын зүгээс бодит тохиолдол, судалгаа, зөвлөмжид суурилсан мэдээлэл хүргэснээр оролцогчдын мэдлэг, ойлголт нэмэгдэх,оролцогчдоос гаргасан санал, санаачилгыг цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусгах нөхцөл бүрдэж, “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хэрэгжилтийг үр дүнтэй өргөжүүлэх боломж бий болгох ач холбогдолтой зөвлөгөөн боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.