Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд өнөөдөр /2026.04.30/ 640 хүүхдийн багтаамжтай 169 дүгээр бага сургууль нээлтээ хийлээ. Тус сургуульд нэгээс тавдугаар ангийн 420-иод сурагчид хоёр ээлжээр хичээллэж байна. Тухайн бүсийн сурагчдын хувьд гэртэйгээ ойрхон сургуультай болсноор хичээлээсээ хоцрохгүй очдог, сурлагын амжилт дээшилж, даалгавар хийх болон гэрийнхэндээ туслах цаг их гардаг болжээ.

Уг сургууль ашиглалтад орохоос өмнө 10 дугаар хорооны хүүхдүүд гэрээсээ километр гарангын зайд байрлах сургууль уруу 15-20 минут явдаг байсан. Харин гэртэйгээ ойрхон сургуультай болсноор 2-5 минут явдаг болж, өвлийн улиралд даарах, хичээлээ тараад харанхуйд гэртээ харих зэрэг айдасгүй болсон гэдийг 5а ангийн сурагч Г.Эгшиглэн онцлон хэллээ. Тус сургуульд одоогийн байдлаар гар бөмбөг, шатар, үндэсний бөх, бүжиг, IQ зэрэг таван төрлийн дугуйлан хичээллэж, сурагчид идэвхтэй хамрагдаж байна. Монгол улсын ирээдүйг авч явах олон арван эрдэмтэн, доктор, ирээдүйн алдартан, шилдгүүд төрөх нэгэн шинэ сургууль Сонгинохайрхан дүүрэгт нээлтээ хийсэнд баяртай байна.
-
23 цаг 2 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 31 мин
-
2026-04-28
-
2026-04-28
-
2026-04-28
-
Уржигдар 16 цаг 31 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин