Улсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.04.27-05.01/
Батхуяг
Үйл явдал
/
30 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллан, унасан газар ус, эцэг өвгөдийнхөө голомт болох Чандмань, Манхан сумдад зочилж, цаг үеийн нөхцөл, ажил байдалтай танилцан, иргэдтэй уулзалт хийсэн юм. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо Даваа гарагийн хуралдаанаараа “Ажлын хэсэг байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг батлав. (дэлгэрэнгүй)
  • Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт болсон “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, үг хэллээ. (дэлгэрэнгүй)

 

МЯГМАР 2026.04.28

  • Эдийн засгийн байнгын хороо, Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хамтран Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг  зохион байгууллаа. (дэлгэрэнгүй)
  • Төсвийн байнгын хороо Мягмар гарагийн хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. (дэлгэрэнгүй)
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо Мягмар гарагийн хуралдаанаараа хэлэлцэв. (дэлгэрэнгүй)
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Мөн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн юм. (дэлгэрэнгүй)
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг болон Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Мягмар гарагийн хуралдаанаараа  Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо явуулсан. (дэлгэрэнгүй)
  • Өргөдлийн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Мөн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээлэл болон хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо. (дэлгэрэнгүй)

ЛХАГВА 2026.04.29

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Лхагва гарагт хуралдаж, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэв. Мөн Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
  • Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн дэд хорооны 2025 он, 2026 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Мөн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Мөн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Журам шинэчлэн батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн юм. (дэлгэрэнгүй)
  • Эдийн засгийн байнгын хороо Лхагва гарагийн хуралдаанаараа Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг тус тус явуулсан юм. (дэлгэрэнгүй)
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. (дэлгэрэнгүй)

 

ПҮРЭВ 2026.04.30

  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Г.Уянгахишиг, О.Алтангэрэл, Р.Батболд, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нар өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
  • “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан өргөн мэдүүлсэн. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир, тус бүлгийн дэд дарга Г.Хосбаяр нар Бүгд Найрамдах Куба Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Эмилио Певида Пупог хүлээн авч уулзсан юм. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах тэргүүтэй гишүүд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар нар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн Пүрэв гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, хэлэлцэхээр төлөвлөсөн долоон асуудлын дөрвийг хэлэлцсэн юм. (дэлгэрэнгүй)

БААСАН 2026.05.01

  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өргөн мэдүүллээ. (дэлгэрэнгүй)
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
  • Баасан гарагийн нэгдсэн хуралдаанд 100 гишүүн оролцож, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Парламентаас баталсан хууль, тогтоолуудын хэрэгжилтийн биелэлтэд хатуу хяналт тавихыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үүрэг болгов. (дэлгэрэнгүй)
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Куба Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупог хүлээн авч уулзав. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиө Ёонг тэргүүтэй тус сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.