“МАНДАЛЫН ХУРД-2026” ТӨВИЙН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЛОО
“МАНДАЛЫН ХУРД-2026” ТӨВИЙН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЛОО
Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, “Нарны хүлэг” морин спорт, уяачдын холбооноос хамтран зохион байгуулж буй “Мандалын хурд-2026” төвийн бүсийн уралдаан болон "Эфэс кап 2026” уралдаан боллоо.
“Мандалын хурд-2026” уралдааны их насны уралдаанд:
-Түрүү магнайд Дэрэн сумын уяач Отгонбаярын Мөнгөнцоожийн зээрд халзан
-Аман хүзүүнд Сайнцагаан сумын уяач Батсайханы Батмөнхийн зээрд халзан
-Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Амаржаргалын Билгүүний хээр
-Айргийн дөрөвт Дэлгэрхангай сумын уяач Зоригтын Батзаяагийн хонгор буурал
-Айргийн тавд Сайнцагаан сумын уяач Эрдэнэцэцэгийн Чагнаадоржийн хонгор
“Мандалын хурд-2026” уралдааны соёолон насны уралдаанд:
-Түрүү магнайд Сайнцагаан сумын САУ Шатарын Мөнхбаярын хээр
-Аман хүзүүнд Архангай аймгийн Хайрхан сумын залуу уяач Цэрэннадмидын Тэрбишийн ягаан
-Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын МУАУ Дугарсүрэнгийн Отгонлхагвын хээр
-Айргийн дөрөвт Хулд сумын залуу уяач Хишигдэлгэрийн Гантөрийн хээр
-Айргийн тавд Гурвансайхан сумын САУ Сугирын Бүдрагчаагийн хээр
“Мандалын хурд-2026” уралдааны сонгомол дээд насны уралдаанд:
-Түрүү магнайд Дундговь аймгийн Луус сумын МУМУ Дамбадаржаагийн Эрдэнэчулууны бор
-Аман хүзүүнд Ховд аймгийн Буянт сумын ААУ Нямдоржийн Одгэрэлийн хул
-Айргийн гуравт Дундговь аймгийн Луус сумын Эрдэнэбаатарын Баянсангийн хүрэн
-Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Уянга сумын Давааноровын Ганбаатарын зээрд халзан
-Айргийн тавт Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ААУ Цогнэмэхийн Номин-Эрдэнийн хээр халзан
“ЭФЭС КАП-2026” уралдааны шүдлэн насны уралдаанд:
-Түрүү магнайд Төв аймгийн Баянцогт сумын Ганзоригийн Лувсандавгын хул
-Аман хүзүүнд Ховд аймгийн Булган сумын Хишгээгийн Хас-Эрдэнийн зээрд
-Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын Бадарчийн Норовсамбуугийн халтар
-Айргийн дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын Цэрэндоржийн Батмөнхийн хээр
-Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Батмөнхийн Ренчиндоржийн хар
“ЭФЭС КАП 2026” уралдааны дааганы уралдаанд:
-Түрүү магнайд Дундговь аймгийн Хулд сумын МУТМУ Баярсайханы Лхагва-Очирын хүү Л.Гарьдхүүгийн бор халзан.
-Аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын ААУ Жамбалдоржийн Пүрэвдоржийн бор
-Айргийн гуравт Төв аймгийн Аргалант сумын уяач Зоригтбаатарын Тэнгэсийн хээр
-Айргийн дөрөвт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Баатархүүгийн Батзаяагийн саарал.
-Айргийн тавд Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Одбаярын хээр тус тус хурдаллаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 21 мин
-
2026-05-01
-
2026-04-28