ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГИЙН ЗАЛУУС ЦЭРГИЙН АЛБАНД МОРДЛОО
ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГИЙН ЗАЛУУС ЦЭРГИЙН АЛБАНД МОРДЛОО
Улс орон даяар 2026 оны I ээлжийн цэрэг татлага амжилттай үргэлжилж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, цэргийн жинхэнэ алба хаахаар мордсон Дундговь аймгийн залуус Хилийн цэргийн 0129 дүгээр анги болон Дотоодын цэргийн 810 дугаар цэргийн ангиудад хуваарилагдан албандаа мордлоо.
Залуусыг орон нутгаас Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Цэргийн штабын дарга дэд хурандаа Ө.Баясгалан болон нутгийн удирдлагууд, ЗДТГ-ын Цэргийн штабын хамт олон, гэр бүл, ахан дүүс нь үдэн мордуулж, албаа нэр төртэй хаахыг захин, ерөөл бэлгэдлийн үгсийн хамт үдэв.
Аймгийн Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт сумдаас 2026 оны 4 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд, Сайнцагаан суманд 5 дугаар сарын 2-ны өдөр I ээлжийн цэрэг татлага зохион байгуулсан юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 30 мин
-
2026-05-01
-
2026-04-28