Я.ЭРДЭНЭСАЙХАН: ЖДҮ сангийн зээлгийн хугацааг 8 ЖИЛ БОЛГОЖ сунгасан
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 17 мин

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО. Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга нар, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдлагууд оролцож байна.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын Байгаль орчин, хүнс, аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж байна. Үүний дараа ХХААХҮ-ийн сайд аймгийн Засаг дарга нартай “100:1000 Нутагтаа эзэн” төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах юм.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага, санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэн, Туслах малчны тухай анхдагч хуулийн төсөл, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачлан боловсруулж буй хуулийн төслүүдийг танилцууллаа. Энэ үеэр 

ЖДҮГ-ын дарга Я.ЭРДЭНЭСАЙХАН:

ХХААХҮ-ийн сайдын А/157 дугаар тушаалаар ЖДҮХС-гаас олгох зээлийн хугацааг 8 жил хүртэл болгож сунгасан.

2020–2025 онд зээл авсан аж ахуйн нэгжүүдэд:

• Үндсэн төлбөрийг 2 жил хүртэл хойшлуулах

• Зөрчилтэй ангилалд орсон бол алдангиас чөлөөлөх боломж олголоо.

Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг сайжруулах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгаврыг боловсруулаад байна. Зөрчилтэй зээлдэгчдийг хуулийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээнэ.

 

Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн сайжруулах аян зохион байгуулна. Энэ хүрээнд зөрчилтэй зээлдэгчийн мэдээллийг олон нийтэд ил тод болгох, төлбөрийг яаралтай төлүүлэх арга хэмжээ авна.

Улсын хэмжээнд хоршооны хөгжлийн үнэлгээг зохион байгуулна.

Энэ хүрээнд Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт хийж, зээлдэгчдийн мэдээллийг хууль тогтоомжийн дагуу шилэн данс болон цахим хуудсаар дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.