Дундговь аймагт ашиглалтад орох 12.5 МВт дулаан гаргах хүчин чадалтай үйлдвэрийн явц 92 хувьтай байна
Д.Оюунболд
Үйл явдал
/
1 цаг 6 мин

Дундговь аймагт ашиглалтад орох 12.5 МВт дулаан гаргах хүчин чадалтай үйлдвэрийн явц 92 хувьтай байна. 

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун:

Хог ангилан ялгаж, боловсруулж, 12,5 МВт дулаан гаргах хүчин чадал бүхий үйлдвэрийн явц 92%-тай байгааг дуулгая. Энэхүү үйлдвэр ашиглалтанд ороход бидэнд үйлдвэрийг горимын дагуу ажиллуулах инженер, мэргэжилтнүүд шаардлагатай болно. Мөн айл өрхүүд хогоо ангилан ялгадаг болбол ажлыг илүү хөнгөвчлөх юм. Энэхүү үйлдвэр нь Хог боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудад сайшаагдаж байгаа бөгөөд Барилга хот байгуулалтын яамны холбогдох хүмүүс жишиг болгож аймгуудад хийх хэрэгтэй талаар ярилцаж, сайшаасан болно. Үйлдвэрийн өртөг 8,6 тэрбум, энэ нь манайд баригдаж байгаад гацсан дулааны станцын өртгөөс 7 дахин хямд бөгөөд түүний гаргах дулааны 50% тай тэнцэх дулааныг гаргах чадалтай. Мөн хогийг 1000 + градусд шатаан устгаад удааг дахин боловсруулж, 5 давхар шүүлтүүрээр шүүх тул ямар нэгэн хорт бодис ялгаруулахгүй, хог дуусвал нүүрсээр галлаад явах боломжтой юм. Энэ үйлдвэрийг дагуулаад пластик дахин боловсруулж бродьюр хийх үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж төлөвлөж байгаа болно. хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.