УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
Цусны донорын нөөцийг хэвийн болгож, нэмэгдүүлэхэд байнгын донорыг олон болгох шаардлагатай гэж бодож байна. Хүн жилд 2 удаа цусаа өгөхөд байнгын донор болдог юм байна. Хамгийн үр дүнтэй арга бол цусаа өгөхийг уриалсан аян өрнүүлэх юм. Тэгэхээр байнгын донор болох аян хийгээд, магадгүй манай парламентын 126 гишүүнээс эхэлж болох юм. Би бол цусаа өгнө. Мэдээж олон шалтгаанаар өгөхгүй нь байна байх, хүндэтгэнэ. Гэхдээ биднээс цөөнгүй нь цусаа өгөх байх. Бид нийгэмдээ үлгэр дууриалал болоод, жилд хоёр удаа биднээс цус авч болно шүү дээ. Энэ 126 хүнээс ядаж 70, 80 нь өгөх байх аа. Тоондоо гол нь биш, ард иргэдэд зөв ойлголт өгөх, байнгын цусны донор болох аян өрнүүлэхэд бидний оролцоо, санаачилга нэмэр болох болов уу гэж бодож байна" гэв. Түүний хариуд
Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
Нэгдүгээрт аюулгүй байдал чухал. Аян өрнүүлж хүмүүсийг олноор нь цусны донор болгохоос сэрэмжлэх шаардлагатай байдаг. Жишээ нь архаг гепатит вирустэй, бэлгийн замын халдварт өвчинтэй байх үед цусыг нь авахгүй. Хоёрдугаарт, урамшууллын тогтолцоог хэрэгжүүлэх буюу цусаа өгсөн хүнд хоол цайгаар үйлчлэх, унааны мөнгө өгөх, ажлаас нь цалинтай чөлөө олгох гэх мэт арга хэрэгслийг зөв хэрэгжүүлбэл бид донорын тоогоо нэмэгдүүлэх боломжтой.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 30 мин
-
Өчигдөр 17 цаг 27 мин
-
Өчигдөр 17 цаг 17 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 14 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 04 мин
-
Өчигдөр 14 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 03 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 17 цаг 27 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 17 цаг 30 мин
-
2026-05-01