Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Буриад Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Хоца Намсараевын нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирж, “Халхын гол – Тангараг” түүхэн драмын жүжгээ толилуулж эхэллээ. Энэхүү жүжиг нь 1939 оны Халхын голын байлдааны бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд Дорнод аймгийн Баянтүмэн сумаас дайны талбарт үүрэг гүйцэтгэсэн 16 сувилагч бүсгүйн ажил амьдрал, хатан зориг, эх оронч сэтгэлийг уран сайхны аргаар өгүүлдэг юм.

Жүжгийн нээлтийн онцлох үйл явдал нь гол дүр болох сувилагч Чимэдсүрэнгийн дүрийн бодит эх сурвалж, Халхын голын дайнд биеэр оролцож явсан, өдгөө 102 настай, Сүхбаатарын одонт ахмад дайчин хүрэлцэн ирж үзсэн явдал байлаа. Буриадын улсын драмын эрдмийн театрын хамт олон Монгол үзэгчдэдээ хүндэтгэл үзүүлж, жүжгийн ихэнх харилцан яриагаа монгол хэлээр хүргэсэн нь түүхэн үйл явдлыг үзэгчдийн сэтгэлд илүү ойр, хүртээмжтэй болгосон юм. Жүжгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус бүтээлийг амилуулсан таван уран бүтээлч, тайзны ажилтанд “Бид ялав” медалиар шагнаж, хүндэтгэл үзүүллээ.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 08 цаг 58 мин
-
Өчигдөр 08 цаг 54 мин
-
Уржигдар 17 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 27 мин
-
Уржигдар 17 цаг 17 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 17 цаг 27 мин
-
Уржигдар 08 цаг 53 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин