Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Налайх дүүргийн Ардчилсан Намын дарга Н.Гансүх нар Налайх дүүрэгт ажиллах үеэр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус их сургууль нь Монгол, Герман хоёр улсын засгийн газрын санаачилгаар 2013 онд байгуулагджээ. “Мэргэжлийн өндөр ур чадвартай, нийгмийн хариуцлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерийг бэлтгэх, мөн нийгэмд үр өгөөжтэй дэвшилтэт судалгаа, инновацыг хөгжүүлж Монгол Улсад хувь нэмэр оруулах зорилготой” хэмээн тус сургуулийн ректор Б.Батцэнгэл онцлов.

Өдгөө 500 оюутан суралцагчид уул уурхайн боловсруулах инженер, механик инженер, эдийн засагч инженер,хүрээлэн буй орчны инженер, мехатроник инженер, эрчим хүч, цахилгааны инженер зэрэг мэргэжлээр суралцаж байна.
Холбоотой мэдээ
-
10 цаг 11 мин
-
Өчигдөр 17 цаг 11 мин
-
Өчигдөр 17 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 51 мин
-
Өчигдөр 14 цаг 35 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Өчигдөр 08 цаг 48 мин
-
10 цаг 11 мин
-
Өчигдөр 14 цаг 35 мин
-
Уржигдар 18 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин