Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны найрамдалт харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын эхэнд миний бие Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгож, эдийн засгийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох ажлуудад анхаарч ажиллаж байгааг элчин сайдад танилцууллаа.
Мөн Монгол Улсын Засгийн газраас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа цахим гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд Туркийн хууль сахиулах байгууллагуудтай туршлага солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийллээ.
Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн туршид өргөжин хөгжсөөр ирсэнд талархал илэрхийлэв. Мөн өнгөрөгч 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн албан айлчлалын хүрээнд олон санамж бичиг байгуулагдсаны нэг нь “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байсан.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хууль сахиулах салбарын алба хаагчид, оюутан залуусыг БНТУ-ын Үндэсний цагдаагийн академи, Жандармерийн эргийн хамгаалалтын академи, Хууль зүйн академиудад урт болон богино хугацаагаар сурган мэргэшүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцоллоо.Талууд хоёр улсын хууль зүйн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарч, бүх талаар дэмжиж ажиллахаар тогтов.
Холбоотой мэдээ
-
10 цаг 10 мин
-
Өчигдөр 17 цаг 11 мин
-
Өчигдөр 17 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 51 мин
-
Өчигдөр 14 цаг 35 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Өчигдөр 08 цаг 48 мин
-
10 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 35 мин
-
Уржигдар 18 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин