Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал иргэд, аж ахуй нэгжийг эдийн засгийн ДАРАМТААС ЧӨЛӨӨЛӨХ бодлогоо илэрхийлсэн. Энэ хүрээнд “Баялаг бүтээгч – ТОП 100” гэх санаачилга өрнүүлэв. Мэргэжилтэй боловсон хүчнийг шууд хувийн хэвшилд ажиллах боломжийг нээж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагуудыг шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжүүдэд шууд хамааран боловсон хүчний нөөцөө бүрдүүлэх шинэ арга замыг нээжээ.
Монгол Солонгосын политеникийн коллежид болсон уулзалт, мэлдэг, ур чадварын хоцрогдлоос ЧӨЛӨӨЛӨХ аянд “MCS” групп, “Таванбогд” групп, “Шунхлай” групп, “Өгөөж чихэр боов” ХХК зэрэг үндэсний шилдэг, томоохон аж ахуй нэгжүүдийн үүсгэн байгуулагчид, ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгч нар оролцож үг хэлсэн юм.
Монгол улсын шилдэг татвар төлөгч “ТАВАНБОГД” группийн ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Ц.БААТАРСАЙХАН:
“Ажлын байранд эрэлт хэрэгцээ байгаа. Засгийн газраас хүсэх зүйл бол экспорт, аялал жуулчлалыг дэмжихэд илүү анхаарахыг хүсье. МСҮТ-үүд, коллежуудтай IT, AI чиглэлд хамтран ажиллах боломжтой. Хувийн хэвшилийн компаниуд ч бас энэ чиглэлд анхаарах болов уу гэж бодож байна” гэв.
Монгол Улсын шилдэг татвар төлөгч “MCS” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.ОДЖАРГАЛ:
“Мэргэжилтэй боловсон хүчин гэдэг бол аль компанид тулгардаг гол бэрхшээл. Үүнийг шийдэх боломжийг нээж байгаад баяртай байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээн мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг бий болгоход онцгой анхаарч байна гэдэг сайн. Ур чадвартай, чанартай хүний нөөцийг бий болгоход хувийн хэвшлийнхэн сайн ажиллаач ээ гэдэг даалгавар өглөө. Бид энэ итгэлийг даахын төлөө хичээж ажиллах болно” хэмээн хэллээ.
Монгол улсын шилдэг татвар төлөгч “ШУНХЛАЙ” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.БАТСАЙХАН:
Хуийн хэвшлийнхэн мэргэжилтэй боловсон хүчнээ өөрсдөө бэлтгэхэд, ур чадварыг нь дээшлүүлэхэд анхаарах сайхан боломж гарч байна. Энэ нь боловсролын салбарт нэлээд өөрчлөлт авчирхаар ийм шийдэл юм. Ер нь бол Монголчууд бие биеэндээ итгэж эхлэж байгаагийн нэг хэлбэр байх. Засаг төр нь бидэнд итгээд энэ салбараа даатгаж, хариуцуулж байгаа бол бид энэ итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ. Хувийн хэвшилдээ итгэж байгаа та бүхэндээ баярлалаа.
Монгол улсын шилдэг татвар төлөгч “ӨГӨӨЖ ЧИХЭР БООВ” ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар С.ТҮМЭНГЭРЭЛ:
“Энэ Засгийн газар “ЧӨЛӨӨЛЬЕ”, ялангуяа аж ахуй эрхлэгч, хөдөлмөр хийж байгаа хүмүүсээ дэмьж гээд сайхан сайхан санаачилга гаргаж, бодитоор хийж байна. Залуу Ерөнхий сайд, хувийн салбарт байсан хүний хувьд зоригтойгоор өөрчилж, зовлон жаргалыг нь мэдэрсэн хүний хувьд зөв бодлого гаргаж байна. Хамгийн чухал нь бид нар энэ бодлогыг доороос нь сайн дэмжих хэрэгтэй. Юуг чөлөөлүүлэх вэ, ямар бодлогоор дэмжүүлэх вэ гэдгээ гаргаад ярьвал энэ санаачилга сайн хэрэгжих юм шиг санагдаад байна. Хурал хийж, хий лоозон ярьдаггүй, шууд ажил хэрэг болгож, Боловсролын яам нь дэмжээд эхлүүлж байгаа нь зөв. Коллежүүдийг бараг хувиарлад өгчихлөө. Энэ бол маш зөв” гэдгийг тодотгов.
Үүний дараагаар МСҮТ, коллежүүдийн захирлууд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨ бүрдүүллээ.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 11 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 08 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 02 мин
-
Уржигдар 17 цаг 11 мин
-
Уржигдар 17 цаг 01 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 14 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Өчигдөр 08 цаг 47 мин
-
Уржигдар 11 цаг 56 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин