УИХ-ын нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр Бид дэлхийг өөрчлөхгүй ч өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, эдийн засгаа хамгаалах үүрэгтэй.
Иргэн, хувийн хэвшил, баялаг бүтээгч нарынхаа хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлд итгэж, итгэлцэл дээр эдийн засгаа идэвхжүүлэн, цусны эргэлтийг эрчимжүүлэх нь Засгийн газрын үндсэн жанжин шугам байх болно.
Улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгаж, улс орны тусгаар тогтнолоо эдийн засгийн эрх чөлөөгөөр гагнах нь Та бидний бүгдийн эрхэм дээд эрх ашиг.
Орлого, зарлагаас илүү итгэлцлийг төлөвлөж байна. Тодорхойгүй байдалтай дэлхийд тогтвортой байдал, харилцан итгэлцлээр бат бэх оршин тогтноно.
Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Улс орныхоо хөгжил, ард түмнийхээ ахуй амьдралын төлөө бодлого шийдлээ уралдуулцгаая. Хүн бүрд илүү маргааш бүтээхийн төлөө хамтдаа тоо бодоцгооё. Эдийн засгийн өсөлт өрхийн үүдээр орж, иргэнийхээ хаягаар очиж, өндөр тооноос бодит чанар бүтээцгээе.
-
2026-05-07
-
2026-05-07