Нэрт шатарчин Вадим Розенштейн Ерөнхий сайд асан Г.ЗАНДАНШАТАР багтаа урьжээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 14 мин

Эрхэм шатрын найз нөхөд өө, Хонконг хотноо зохион байгуулагдах 2026 оны Түргэн болон Түргэвчилсэн (Rapid & Blitz) шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох WR Chess-ийн багийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж байгаадаа туйлын баяртай байна. WR Chess үүсгэн байгуулагдсан цагаас хойш бидний алсын хараа нь дэлхийн шилдэг шатарчдыг нэгтгээд зогсохгүй шатрын соёл боловсрол, нэгдмэл байдлын хүч чадалд чин сэтгэлээсээ итгэдэг гайхалтай хувь хүмүүсийг нэгтгэхэд чиглэсээр ирсэн билээ.

Энэ жил манай багийг Дэлхийн №1 Магнус Карлсен тэргүүлж, бүрэлдэхүүнд шатрын орчин үеийн тод төлөөллүүд болсон Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Ян-Кшиштоф Дуда, Хоу Ифань болон Александра Костенюк нарын агуу мастерууд багтаж байна.

Бид мөн WR Chess-ийн хамгийн шинэ гишүүн Монгол Улсын Их Хурлын 7 дахь дарга, 34 дэх Ерөнхий сайд, Арена олон улсын мастер, Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг багтаа угтан авч байгаадаа онцгойлон баяртай байна. Түүний Монгол дахь шатрын хөгжил болон оюуны боловсролыг дэмжих чиглэлээр олон жилийн турш гаргаж буй хичээл зүтгэл нь WR Chess-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал билээ. Түүний оролцоо манай баг төдийгүй дэлхийн шатрын хамтын нийгэмлэгт шинэ урам зориг төдийгүй олон улсын анхаарлыг авчирна гэдэгт би итгэлтэй байна.

Ийм гайхалтай бүрэлдэхүүнтэйгээр WR Chess баг ирэх 6 дугаар сард Хонконгт болох 2026 оны дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд чансаагаараа №1 багаар оролцох болно. Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг WR Chess-ийн гэр бүлд хамтдаа халуун дотноор хүлээн авахад нэгдэхийг урьж байна. ​Вадим Розенштейн

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.