Баянгол дүүргийн ахмадууд “ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ-ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН” АЯНД НЭГДЛЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 16 мин

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан таниулах, тогтмол хэвшүүлэх зорилгоор “Идэвхтэй насжилт-дасгал хөдөлгөөн” аяны нээлтийн арга хэмжээ /2026.05.09/-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Аяны нээлтийн арга хэмжээнд Баянгол дүүргийн ЗДТГ, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, дүүргийн Биеийн тамир спортын хороо, Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчид болон дүүргийн Ахмадын хороо, 1-34 хорооны ахмад настнууд оролцлоо. Энэ үеэр дүүргийн Ахмадын хорооны шугаман бүжгийн 2 баг болон дүүргийн 200 гаруй ахмад настан иргэдэд “Идэвхтэй насжилт-дасгал хөдөлгөөн”-ий ач холбогдлыг таниулж, уриалга мэдээлэл хүргэлээ.

“Идэвхтэй насжилт-дасгал хөдөлгөөн” аяныг 2026 оны 05 дугаар сараас 11 сар хүртэлх хугацаанд Ахмад настны эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамирт ахмад настны хамрагдалтыг өргөжүүлэх зорилгоор идэвхтэй хөдөлгөөнийг дулааны улиралд тогтмол хугацаа, байршилд нэгдсэн байдлаар зохион байгуулах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.