Сэргээгдэх эрчим хүчний талаарх иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, УИХ-ын гишүүн Б.Уянга нар Өмнөговь аймагт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, уулзалт арга хэмжээг зохион байгууллаа. Уулзалтын үеэр иргэдэд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг танилцуулсан юм.
Мөн арга хэмжээний хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийлүүлэлт, суурилуулалтын компаниуд болон бизнес эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, үзэсгэлэн гаргалаа. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Энхбат оролцож, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр орон нутгаас баримталж буй бодлого, зорилтоо танилцуулан, цаашид энэ салбарт бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
-
2026-05-07
-
2026-05-07