Н.БАТСҮМБЭРЭЛ: Засгийн газрын чөлөөлье бодлогыг ЧД-ийн эрүүл мэндийн салбарынхан бүрэн дэмжинэ гэдэг итгэлтэй байна
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 10 мин

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо, Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд талуудын оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.05.11/ зохион байгуулав. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл оролцлоо. Тэрбээр “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороог удирдан ажилладаг бөгөөд энэхүү уулзалтад тус бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар, Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн захирал Х.Ганцэцэг болон тус дүүргийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч, мэргэжилтэн, албан хаагчид оролцсон юм.

УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл монгол хүний эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудалд анхаарах, эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө Монгол Ардын намын дарга Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын бодлого, мөн парламентаар хэлэлцэхээр төлөвлөсөн энэ салбартай холбоотой хуулийн төслүүдэд онцгой анхаарч дэмжин ажиллаж буйгаа онцлов. Тэрбээр “Засгийн газар стратегийн дөрвөн чөлөөлөлтийн бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүнд эрүүл мэндийн салбарт хүн, эмч, эмнэлэг, тогтолцоогоо чөлөөлье гэсэн дөрвөн бодлого, стратегийг гаргаж томьёолсон. Энэ зорилтыг манай Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбар бүрэн хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая” гэв.

Нийслэлийн хэмжээнд Чингэлтэй дүүрэг эрт илрүүлгийн төвийг анх удаа таван буудалд барьж байгаа юм. Энэ салбарынхны ажлыг шударгаар үнэлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх ажил шат дараатай явж байгаа. Цаашид ч эрүүл мэндийн салбарынхны нийгмийн баталгааг хангах талаар УИХ, Засгийн газрын түвшинд идэвхтэй ярьж байгаа бөгөөд орон сууцны банк байгуулах төслийг парламентад удахгүй өргөн барихаар төлөвлөжээ. Үүнд нэн тэргүүнд боловсрол, эрүүл мэндийн салбарынхныг хамруулах зорилт багтсан тул УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Олон улсын сувилагчдын өдөр маргааш тохиож байгаа тул “Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд талуудын оролцоо, хамтын ажиллагаа” уулзалтад оролцсон зарим хүнийг шагнаж урамшуулан хүндэтгэл үзүүлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.