“ЭМЭГТЭЙЧҮҮД ОЛУУЛАА” УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ОНЦОЛЛОО
Нийслэлийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд олуулаа” удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2026.05.11/ болж байна. Зөвлөгөөний үеэр СДМЭХ-ны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид удирдлагын багийн хэрэгжүүлэх WOMEN хөтөлбөрийг нийслэлийн эмэгтэйчүүдэд танилцуулж, Нийслэлийн СДМЭХ-ны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт, төлөвлөгөөг хэлэлцэж байгаа юм.
Мөн арга хэмжээний үеэр таван тулгуурт бодлогын уялдаа холбооны хүрээнд эхний бодлого болох “Well-being -National Value” чиглэлийг онцлон танилцууллаа. Энэхүү бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн сайн сайхан байдал, гэр бүл төвтэй хөгжил, үндэсний үнэт зүйлс, нийгмийн оролцоонд суурилсан хөгжлийн чиг хандлагыг дэмжих асуудлыг хөндөн ярьж байна.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, салбар зөвлөлүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын бодлого, үйл ажиллагааны нэгдсэн чиглэлийг тодорхойлох асуудлаар нийслэлийн бүсгүйчүүд санал солилцож байгаа юм.
Арга хэмжээнд СДМЭХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагууд, Нийслэлийн СДМЭХ-ны дарга, тэргүүлэгчид, нийслэлийн есөн дүүргийн СДМЭХ-ны дарга нар болон 204 салбар зөвлөлийн удирдлагууд оролцож байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин даргатай Нийслэлийн СДМЭХ-ны “Эмэгтэйчүүд олуулаа” зөвлөгөөн нь нийслэлийн хэмжээнд эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа, манлайллыг бэхжүүлэхийн зэрэгцээ ирэх жилүүдийн хөгжлийн бодлого, зорилтыг тодорхойлж буйгаараа онцлог арга хэмжээ болж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
-
1 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
2026-05-07
-
Өчигдөр 09 цаг 02 мин