Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогоо танилцуулж, гишүүдийн асуултад хариуллаа.
Гишүүдийн зүгээс:
Царцсан сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилгуудаа дуусгахад анхаарч ирэх оны улсын төсөвт үлдэгдэл санхүүжилтийг тавьж дуусгах, Сургуулийг боловсролын хөтөлбөрийг нэг стандарттай болгох, Хувийн болон улсын сургуулийн барилгын стандарт өөр байгаад салбар яам анхаарах
Хөтөлбөрийн ялгаанаас шалтгаалан хүүхдүүд хоорондоо ойлголцохгүй хэмжээний байдалд хүрч байгааг анхааралдаа авах, Тусгай хэрэгцээт хүүхдүүд ЕБС-аа төгсөөд дэвшин суралцахад хүндрэлтэй байгааг бодлогын арга хэмжээ авах
Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах багш нарыг бэлтгэх, Цаашлаад шинээр баригдах барилга байгууламжид хүртээмжийн асуудлыг заавал шийддэг болох ёстой
Малчин өрхийн хүүхэд зургаан настайдаа сургуульд орж буй асуудлыг анхаарч, хэрэгжүүлэх гэж байгаа “Багийн бага сургууль” төслийнхөө концепцийг маш зөв зураглал гаргаж байж эхлүүлэх, Боловсролын салбарын бодлого хэн нэгэн сайд солигдохоос үл шалтгаалан үргэлжилдэг байх ёстой зэрэг олон ажил хэрэгч саналуудыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хэллээ.
Боловсролын салбарыг улс төржилтөөс ангид, бодлого нь тогтвортой үргэлжилдэг, хэн нэгэн сайд ирээд хууль давсан шийдвэр гаргадаггүй байх талаар үлгэрлэж ажиллана. Мөн ямар ч сайн хөтөлбөр, ямар ч сайхан төсөл эхлүүллээ гээд төсөвгүй бол урагшаа нэг ч алхахгүй гэдгийг салбарын сайдын хувьд гишүүддээ хэллээ.
-
1 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
2026-05-07
-
Өчигдөр 09 цаг 02 мин