Таван байршилд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын систем бүхий төслүүд хэрэгжүүлэхээр болж, өрсөлдөөнт шалгаруулалтыг Эрчим хүчний яамнаас зарлан, аж ахуйн нэгжүүдээс сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг нь хүлээн авч эхэлсэн. Бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Засгийн газраас анх удаа сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлаад байгаа нь энэ билээ.
Булган, Хэнтий, Өвархангай, Говьсүмбэр, Дундговь аймагт шинэ эх үүсвэр барих эл ажлыг салбарын яамнаас шуурхай зохион байгуулж буй. Ажлын явцыг өнөөдөр Ерөнхий сайдад танилцууллаа. Ерөнхий сайдын зүгээс бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг даалгав.
Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, цахимаар явуулна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрчим хүчний яамны цахим хуудсанд байршуулсан. Бүртгэлийг зургаадугаар сарын 15-нд хааж, шалгарсан гүйцэтгэгчтэй долоодугаар сарын 1 гэхэд гэрээ байгуулан, ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.


-
11 цаг 16 мин
-
Өчигдөр 13 цаг 04 мин
-
Өчигдөр 12 цаг 40 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
2026-05-07
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 13 цаг 04 мин