УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Сангийн сайд З.Мэндсайхан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа болон хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон бөгөөд талууд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Хилийн боомтын дэд бүтэц” төслийг Монголын талд хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус төслийн хүрээнд Замын-Үүд болон Гашуунсухайт боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбор, инженерийн шугам сүлжээ, автозам болон дэд бүтцийн өргөтгөлийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь боомтын нэвтрүүлэх хүчин чадал, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Түүнчлэн Сангийн сайд З.Мэндсайхан БНХАУ-ын Засгийн газар болон Элчин сайдын яамнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд тогтмол дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэн, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглэв. Энэ онд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 77 жил, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 32 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 12 жилийн ой тохиож байна.
-
2 цаг 44 мин
-
13 цаг 2 мин
-
Өчигдөр 13 цаг 04 мин
-
Өчигдөр 12 цаг 40 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
2026-05-07
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 13 цаг 04 мин