Ерөнхий сайд асан Г.ЗАНДАНШАТАР Шатрын Дэлхийн аваргад өрсөлдөнө
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 24 мин

Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар шатрын дэлхийн аваргад оролцохоор эх орноосоо мордсон билээ. Тэрбээр Найз Вадим Розенштайны урилгаар WR Chess багийн бүрэлдэхүүнд нэгдэн, Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны Дэлхийн багийн рапид болон блиц шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Хонконг хотыг зорьж байна.

Дэлхийн чансааг тэргүүлэгч Магнус Карлсен тэргүүтэй шилдэг их мастерууд нэгдсэн WR Chess баг нь энэ жилийн тэмцээний гол өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байна. Ийм өндөр түвшний тэмцээнд энэ эрхэм баг хамт олонтой мөр зэрэгцэн тоглоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм. Шатрын спортоор дамжуулан эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах, Монголын шатрын хөгжилд шинэ боломж, хамтын ажиллагааны үүд хаалгыг нээхийг зорьж байна. Хонконгт уулзацгаая. Манай багийг дэмжээрэй" гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.