МОНГОЛБАНКТАЙ ХАМТРАН САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 8 мин

main image

Монголбанкны иргэдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд санхүүгийн боловсрол олгох сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 35 албан хаагч хамрагдаж, Монголбанкны Эрдэнэсийн сан болон Мөнгөн тэмдэгтийн музейн танхимаар зочлон, хувийн болон өрхийн төсөв, зээлийн талаарх мэдлэгээ нэмэгдүүллээ.

Сургалтыг Монголбанкны Санхүүгийн боловсрол, харилцааны газрын Санхүүгийн боловсролын хэлтсээс зохион байгуулсан бөгөөд санхүү, эдийн засгийн суурь ойлголт, хувийн болон өрхийн төсвөө зөв төлөвлөх арга барил, орлогоо оновчтой хуваарилах, хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлох, хуримтлал үүсгэх талаар мэдлэг олгосон сургалт боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.