Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд зохион байгуулагдсан “Хүрээ цам–108” үзэсгэлэнгийн хаалтын ёслолд оролцов.
Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлсэн соёлын цуврал арга хэмжээний хүрээнд тус үзэсгэлэнг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Өргөмжит консулын хамт 2025 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нээж, 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл олон нийтэд толилуулав.
Хаалтын арга хэмжээнд Мексикийн Үндэсний антропологи, түүхийн хүрээлэнгийн Техникийн асуудал хариуцсан захирал Хосе Луис Переа Гонзалез, Дэлхийн соёлын үндэсний музейн захирал Алехандра Гомес Колорадо, Монгол Улсын Өргөмжит консул Энрике Артуро Гутьеррес, Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг болон хоёр улсын соёл, урлагийн төлөөлөгчид оролцов.
“Хүрээ цам–108” үзэсгэлэн нь Буддын шашны гүн ухаан, цамын урлагийн бэлгэдэл, Монголын өв соёлын онцлогийг мексикийн ард иргэдэд таниулсан төдийгүй хоёр орны ард түмний харилцан ойлголцол, соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан анхны томоохон соёлын арга хэмжээ болсноороо онцлог байв. Үзэсгэлэнг зохион байгуулсан хугацаанд 121,312 гаруй үзэгчид үзэж сонирхсон нь Монголын түүх, соёлын өв уламжлалд хандах мексикийн олон нийтийн сонирхол өндөр байгааг харуулсан үзүүлэлт болов.
Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын өв соёл, урлагийг амжилттай сурталчлан таниулах үйлсэд бүх талаар дэмжин хамтран ажилласан байгууллага, хамт олон, хувь хүмүүс та бүхэнд гүн талархал илэрхийлье.
H.E. Mr. Batbayar Ulziidelger, Ambassador of Mongolia to Mexico, attended the closing ceremony of the “Khuree Tsam–108” exhibition at the National Museum of World Cultures in Mexico City on June 8, 2026. Organized as part of the celebrations marking the 50th anniversary of diplomatic relations between Mongolia and Mexico, the exhibition introduced Mongolian cultural heritage and the artistic and spiritual traditions of Tsam to Mexican audiences. During its six-month run, the exhibition attracted more than 121,000 visitors, contributing to greater cultural exchange and mutual understanding between the two countries.


Холбоотой мэдээ
-
1 цаг 2 мин
-
1 цаг 10 мин
-
1 цаг 12 мин
-
1 цаг 33 мин
-
2026-06-10