ОЮУТАН ЦЭРГҮҮД АЛБАНДАА МОРДЛОО
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 20 мин

Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам, Батлан хамгаалахын сайдын 2026 оны А/51, А/135 дугаар тушаалын дагуу цэргийн ерөнхий бэлтгэлийн шатыг амжилттай дүүргэсэн оюутан, суралцагчдыг цэргийн мэргэжил олгох шатны сургалтад хамруулахаар ҮБХИС болон Зэвсэгт хүчний 10 ангид хүлээлгэн өглөө.

Цэргийн мэргэжил олгох шатны сургалт 2026 оны зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 56 хоногийн хугацаанд 560 цагийн хичээл, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Энэ жил улсын хэмжээнд нийт 1993 оюутан, суралцагч “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.