ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ХОЛБОГДОХ ГАЗРЫН ДАРГА НАР ОУВС-ГИЙН ДҮРМИЙН IV ЗААЛТЫН ХҮРЭЭНИЙ АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА 2026-06-12 40 уншсан A- A A+
Уулзалтаар Монгол Улсын дунд хугацааны эдийн засаг, төсөв, санхүүгийн төлөв байдалд хийсэн дүн шинжилгээ, төсөөллийн үр дүнг хэлэлцэж, санал солилцов. Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн эдийн засагт үзүүлэх ач холбогдол, үр нөлөөний талаар талууд дэлгэрэнгүй ярилцаж, харилцан байр сууриа илэрхийллээ.
Мөн өнгөрсөн онд батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ОУВС-ийн зүгээс сайшаасан бөгөөд уг шинэчлэлийн хүрээнд хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхдээ оролцогч талуудын уялдаа холбоог хангахын ач холбогдол чухал байгааг онцоллоо.






Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
1 цаг 29 мин
-
1 цаг 38 мин
-
1 цаг 45 мин
-
1 цаг 48 мин
-
2 цаг 8 мин
-
2026-06-10