ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАБЭА-Н ЗӨВЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 30 мин

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга Т.Аубакир 2026 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллаж, тус аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдтэй өргөтгөсөн уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засаг даргын орлогч Ж.Занабазар нарын орон нутгийн удирдлагууд оролцов.

Өмнөговь аймаг нь хөдөлмөр эрхлэгчдийнх нь 70 хувь нь уул уурхай, тээврийн салбарт ажилладаг, улсын эдийн засгийн стратегийн чухал бүс нутаг юм. Тиймээс тус аймагт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал нэн тэргүүний зорилт байх ёстойг уулзалтын үеэр онцоллоо.

Уулзалтаар ХАБЭА-н эрх зүйн шинэчлэлийн бодлогыг танилцуулж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг өглөө.

May be an image of ‎one or more people and ‎text that says '‎ولدس ΘΜΙΘ емнеговь АЙМАГ‎'‎‎

May be an image of one or more people, people studying and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.