УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, УИХ-ын даргын 95-р захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах Ажлын хэсгээс өнөөдөр Баянгол дүүргийн ЗДТГ-тай хамтран Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн ахмадуудын төлөөллийг оролцуулсан чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооныхон болон холбогдох яам агентлаг, Ажлын хэсэг, дэд ажлын хэсгийнхэн болон дүүрэг орон нутгийн нутгийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр ахмадуудад дээрх Ажлын хэсгээс хийж хэрэгжүүлж байгаа ажил болон,
Ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгаалал, халамж, хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжилт,
Ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Мөн Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар дүүргийн хэмжээнд ахмадуудад зориулж хийж хэрэгжүүлсэн ажил болон тулгамдаж буй асуудлаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ "Баянгол дүүргийн хэмжээнд 91,822 хүн хөдөлмөр эрхэлж байгаагаас 9.6 хувь нь ахмад настан байна. Энэ өмнөх оноос 3,463-аар өссөн үзүүлэлт. Мөн 30 ахмад настанд хөнгөлттэй зээл олгосноор 128 ажлын байрыг шинээр бий болгосноос гадна байгууллагуудтай гэрээ хийснээр ахмадуудыг зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлж байна" гэдгийг онцоллоо.
Чуулга уулзалтын үеэр тус Ажлын хэсэг ахмадуудаас гарсан саналыг нэгтгэн улмаар УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцэх Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн тогтолцоог сайжруулах болдогын бичиг баримтад тусгуулах юм.



Холбоотой мэдээ
-
2 цаг 19 мин
-
2 цаг 28 мин
-
2 цаг 35 мин
-
2 цаг 38 мин
-
2 цаг 58 мин
-
2026-06-10