Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Евразийн Их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын чуулганд 20 гаруй орны 70 гаруй музейн удирдлага, эрдэмтэн судлаачид оролцож байна. Энэ нь Евразийн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Монгол Улсын соёлын өв, түүхэн үнэт зүйлсийг олон улсад сурталчлах бас нэгэн боломж юм. Өнөө үед улс орнуудын харилцаанд соёл, боловсрол, шинжлэх ухаан болон өв соёлын салбарын хамтын ажиллагаа нь харилцан итгэлцлийг бэхжүүлэх чухал суурь болсоор байна. Иймээс музейн байгууллагуудын хамтын ажиллагаа нь соёлын дипломат харилцааны гол хэрэгслийн нэг бөгөөд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалах, хадгалан өвлүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулдаг билээ.

Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулагдаж буй энэхүү чуулганаар музейн хөгжил, удирдлага, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, цахим шилжилт, технолог, инновац, нүүдэлчдийн өв соёлын судалгаа зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж, туршлага солилцон, цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох юм. Манай улс Зүүн хойд Ази болон Евразийн бүс нутгийг холбосон газарзүйн онцгой байрлалтай орны хувьд соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол, яриа хэлэлцээг дэмжихэд онцгой ач холбогдол өгсөөр ирсэн. Энэхүү чуулган нь улс орнуудын музей, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ ард түмний нөхөрлөл, харилцан хүндэтгэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

-
6 цаг 25 мин
-
6 цаг 34 мин
-
6 цаг 41 мин
-
6 цаг 44 мин
-
2026-06-10