ХАНУА КОРПОРАЦИ, СОЛОНГОС-МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НИЙГЭМЛЭГТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-04-15

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун БНСУ-ын Хануа корпорацийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ким Кён Вү болон Солонгос-Монголын Эрдэс баялгийг хөгжүүлэх нийгэмлэгийн тэргүүн Хан Тэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 Уулзалтын үеэр гүйцэтгэх захирал О.Батчулуун экспортын нүүрс тээврийн ерөнхий нөхцөл байдал, компанийн тээврийн хүчин чадал болон цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулав.

 Хануа корпораци нь орлогын хэмжээгээр дэлхийн томоохон 500 аж ахуйн нэгжийн (Fortune 500) жагсаалтад эхний 300-д тогтмол багтдаг, Солонгос улсад долдугаарт эрэмбэлэгддэг томоохон аж ахуйн нэгж бөгөөд Монгол Улсаас ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортлох боломжийг судлах хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-тай уулзсан болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.